twitter buttons

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА




Дайко Моторс компани  нь 1974 онд Японы Нагоя хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй жил Япон автомашины худалдаа, Тээвэрлэлт, Экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ салбартаа арвин туршлагатай компани юм.

Эдүгээ Англи, Америк, Канад, ОХУ, Австрали, Араб, Кень, Уганд, Пакистан зэрэг орнуудад өөрсдийн салбар компани, худалдан авагчидтай болоод байна.

Монголд  2011 оноос эхлэн зах зээлийн судалгаа хийж эхэлсэн ба харилцагчид, захиалагчдын хүсэлтээр 2012 оны 8 сараас эхлэн салбар оффисоо Дайко Моторс Монгол гэсэн нэрийн доор ажиллуулж байна.

Манай компани нь Япон даяар 7 хоног бүр зохион байгуулагддаг хуучин Япон автомашины 94 дуудлага худалдаанд шууд оролцох эрхтэй бөгөөд эрхэм харилцагч та  тухайн өдрийн дуудлага худалдаанд өөрийн захиалсан машины талаарх мэдээлэл, зарагдсан үнэ болон бусад шаардлагатай мэдээллийг  Монгол дахь салбар оффис болон Нагоя дахь монгол менежерээр  дамжуулан шууд хянах боломжтой.

Япон дахь автомашины дуудлага худалдаанд хамгийн их оролцоотой, хил давсан худалдааны нээлттэй ил тод байдал, харилцаж мэдээлэл авахад хялбар, хамгийн бага өртөг, төлбөрийн уян хатан байдал танд таалагдах биз ээ...