twitter buttons

Хадгаламж банк

Шинэ болон хуучин автомашины лизинг:
Автомашин гэдэгт дараахь төрлийн тээврийн хэрэгслийг хамруулан ойлгоно. 
Үүнд:
Хуучин автомашин: 
 Хуучин автомашин гэж Монгол улсад импортоор орж ирсэн, Монгол улсад яваагүй (импортлогч улсад явж байсан байж болно) тээврийн хэрэгсэлийг хэлнэ.

Нөхцөл:
Зээлийн хэмжээ:
30,000,000 төгрөг хүртэл
Хүү:
2.0-1.5%
Хугацаа:
24 сар хүртэл
Урьдчилгаа:             
20%
Барьцаа:
10,000,000 төгрөг хүртэл зээлийн хувьд тухайн автомашин барьцаа болно. Шаардлагатай тохиолдолд нэмж барьцаа авна. 10,000,000 төгрөгөөс дээш  зээлд нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаална.

Шинэ автомашин: 

Шинэ автомашин гэж автомашин үйлдвэрлэгч компанийн Монгол улс дахь албан ёсны гэрээт борлуулагчийн борлуулж буй шинэ автомашинийг хэлнэ.
Нөхцөл:
Зээлийн хэмжээ:  
30,000,000 төгрөг эсвэл
30,000 ам.доллар хүртэл               
Хүү:
Төгрөг:
 2.0-1.5%
Ам доллар:
 1.6-1.3%
Хугацаа:
36 сар хүртэл
Урьдчилгаа:
20%

Барьцаа: 10,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллар хүртэл зээлийн хувьд тухайн автомашин барьцаа болно. Шаардлагатай тохиолдолд нэмж барьцаа авна. 10,000,000  төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш хэмжээний зээлд нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаална.

30 саяаас дээш үнэтэй автомашины лизингийн зээл:
Зээлийн нөхцөл:

Төгрөг
 Ам.доллар
 Зээлийн хэмжээ:
 50.0 сая төгрөг хүртэл
 50.0 мянган ам.доллар хүртэл
 Зээлийн хүү:
 1.6%
 1.3%
 Хугацаа:
 36 сар
 Урьдчилгаа:
 20%
 Барьцаа:
Худалдан авч буй автомашин

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
 Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх
 Бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх
 Метромоторс ХХК-ийн автомашины үнийн нэхэмжлэхийг авсан байх
 Иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд
                          бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх
 Цалингийн орлогыг тодорхойлох нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт,
                         бизнесийн орлогыг тодорхойлох холбогдох баримт бичгүүдтэй байх
 Зээл хүсэгчийн сар тутам төлөх нийт зээл, хүүгийн төлбөрийн хэмжээ нь
                         өрхийн сарын цэвэр мөнгөн орлогын 80 хувиас хэтрэхгүй
 Аж ахуй нэгж албан байгууллагын зээлд тавих нэмэлт шаардлага. Үүнд:
·  Байнгын тогтвортой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг орлоготой байх
·  Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх лиценз, тусгай зөвшөөрөлтэй байх

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материал:
· Зээлийн өргөдөл анкет
· Зээлдэгчийн иргэний үнэмлэх
· Оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт
· Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин болон бусад орлогыг тодорхойлох,
          · Барьцаанд тавих хөрөнгийн бичиг баримтууд
· Бусад санхүүгийн байгууллагаас зээл авч байсан бол зээлийн гэрээ, дансны хуулга
· машины үнийн нэхэмжлэх, гаалийн мэдүүлгийн хуулбар.

No comments:

Post a Comment

Асууж тодруулах зүйл байвал үлдээнэ үү!