Автомашины
дугуйны тухай мэдээлэл
Та дугуйны талаар анхан шатны мэдлэгтэй болохын тулд дугуйны төрөл болон
дугуйн доторх агаарын хэмжээг мэддэг байхад хангалттай. Дугуйтай холбоотой
бүхий л шаардлагатай мэдээлэл (үйлдвэрлэгч, хэмжээ, даац, хурд, температур гм)
тухайн дугуйны бөөрөн дээр бичигдсэн байдаг.
Төрөл:
Төрөл:
225/55R/17
гэсэн хэмжээтэй дугуйн дээр жишээ
авч тайлбарлъя.
Ихэнхи
дугуйны хэмжээ нь ямарваа нэгэн үсгээр эхэлсэн байдаг ба тэр нь тухайн дугуйны
төрлийг илэрхийлж байдаг.
P225/55R/17
Хэрэв “P” үсгээр эхэлсэн байвал энэ
нь “Passenger” буюу энгийн суудлын автомашинд зориулсан дугуй юм.
225/55R/17
Ямарваа нэгэн үсэггүй шууд тоогоор
эхэлсэн байвал энэ нь “P” үсэгтэй адил утга илэрхийлэх ба ихэвчилэн европын
орнуудад ингэж үсэггүй хэрэглэгддэг.
T225/55R/17
Ийм тэмдэглэгээ зөвхөн түр хэрэглэх
зориулалттай запас дугуйнд хэрэглэгддэг ба “T” үсэг нь “Temporary spare “ гэсэн
утга илэрхийлдэг.
LT225/55R/17
Хэрэв “LT” гэсэн үсгээр
эхэлсэн байвал энэ нь “ Light Truck” буюу хөнгөн даацын ачааны машинд
зориулсан дугуй юм. Ийм дугуй нь “P” дугуйг бодвол даац сайтай учираас жийп
машинд тавихад тохиромжтой байдаг.
Хэмжээ:
P225/55R/17
“225” гэсэн тоо нь тухайн дугуйны өргөнийг илэрхийлдэг. Энэ
дугуйны гадна хананаас дотор хана хүртэл хамгийн өргөн зай нь 225 mm гэсэн үг
юм.
“55” гэсэн тоо нь тухайн дугуйны хананы өндрийг хувиар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйны обуднаас хээ хүртэлх хэмжээ нь өргөнийхөө 50 хувьтай тэнцүү гэсэн үг юм. (225mm * 55% = 112.5mm)
“R” гэсэн үсэг тухайн дугуйны хийгдсэн материалыг илэрхийлдэг. “R” үсэгтэй дугуй нь “Radial” гэж нэрлэгддэг ба дугуйн дотор талыг нарын төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн байдаг. Ийм дугуй одоогийн зах зээлийн 80 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг.
Хэрэв энэ үсгийн оронд “D” эсвэл үсэг байхгүй байвал тухайн дугуй нь диагнолдаж, хэрээсэлсэн утсан бүтэцтэй байдаг. “Diagonal” гэсэн утга илэрхийлдэг ба ихэвчлэн BIAS дугуй гэж нэрлэгддэг.

No comments:
Post a Comment
Асууж тодруулах зүйл байвал үлдээнэ үү!