twitter buttons

5.21.2013


Аукционы хуудас



Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой.


<!--more-->

Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.

Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.

Тэгвэл бид энэ хуудсан дээрх мэдээллийг (xарамсалтай нь энэ нь зөвхөн япон хэл дээр, дүрс үсгээр бичигддэг) тайлж уншаад сурчихвал наад зах нь худалдаж авах унаагаа баримжаагаар аз туршин сонгохгүй болно.

Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас тодорхой хүндрэл бий. Гэхдээ үндсэндээ 5, 6 баллын систем ашигладаг.

Дараах хуудсыг жишээ болгож үзье.


                                                                             
Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан. 1 – багцын дугаар
2 – 社歴 автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.

3 – 排気量 хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр
4 –  型式кузовын төрөл
5 – 評価点аукционы үнэлгээ.
6- 内装 салоны үнэлгээ.

Үүнд:
Машины гадаад үнэлгээ:
• S, 6- Дээд оноо. Шинэ автомашин
• 5- 25 000 хүртэлх гүйлттэй автомашин 
• 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
• 4- Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно
• 3.5- Бага зэргийн сэв, хонхор, зураастай.
• 3- Нэлээд сэв, хонхор, зураастай, эсвэл эдгээр дефект байхгүй ч 150 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг.
• 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй
• 1- Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон
• 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
• R- Осолд орж засагдсан машин

6 – 内装Салоны үнэлгээ
Салоныг үнэлэхдээ латин үсэг ашигладаг.
А- өөгүй салон
В- бага зэргийн бохирдолтой
С- дунд зэргийн бохирдол толботой, эсвэл тамхины галд энд тэндээ түлэгдсэн
D- Бохирдол, толбо ихтэй эсвэл тамхинд их түлэгдсэн
7- 形状 кэйжоү(ドア数)Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг
8- 年式 /нэншики/ Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрхи жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.

1 – 車検шякэн гэж нэрлэгдэх ээлжит техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2005 оны 7 сард дуусахаар байна.(17 оны 7 сар)
2 – 走行(соокоо)Гүйлт.км-ээр юм уу милиэр өгөгдөнө
3 – 色(иро)өнгө. Хэрэв дахиж будаганд орсон байвал сум заагаад шинэ өнгийг бичнэ.
4 – カラーNo (караа)өнгөний код
5 – 燃料(нэнрёо)түлшний төрөл. Энд "бензин"гэсэн байна
6 – 内装色(найсоошёкү)салоны өнгө
7 – 輸入車歴 (юнюү шярэки)импортлоглсон эсэх.
8 – ディラー(дэйра)Дилерийн багана. Энд тэмдэглэл байвал уг автомашин дилерээр дамжиж зарагдсан гэсэн үг
9 – ハンドル(хандорү)Жолооны байрлал. Эхний дүрс бичиг баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа жолоотойг илэрхийлж байна.



1 –シフト(шифүто)Трансмиссийн төрөл. Энэ нь трансмиссийн төрлөөс гадна хөшүүрэг нь хаанаа байрласан болохыг заана. Энэ жишээнд шалан дээр байрласан хөшүүрэгтэй автомат трансмисс байна. Бусад кодыг энд оруулсангүй
2 – 冷房(рэйбоо)Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер
3 – 新車手帳、保証書(шиншя тэчё, хошёошё)техник үйлчилгээний журнал байгаа эсэхийг энд заана. Энд бичиглэл хийгээгүй бол ийм журнал байхгүй гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд дээрх ГҮЙЛТ гэсэн нүдэнд анхаарлын тэмдэг тавьдаг
4 – 名義変更期限(мэйгихэнкокигэн)Энэ хуудасны үйлчлэх хугацаа

1 – 装備品(сообихин)нэмэлт тоноглол
SR - люк
AW – хайлшин обуд
PS – гидро хүчлүүр
PW – цахилгаан шил өргөгч
TV – телевизор
LS – арьсан суудал
Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.

2 – дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.

1 – 乗車定員(жёошятэйин)суудлын тоо
2 – 積載量(сэкисайрёо)ачааны даац.
3 – энэ хэсэгт үзлэг хийсэн эксперт уг автомашины талаархи өөрийн тайлбарыг бичнэ
4 – дээрхтэй ижил гэхдээ энд зөвхөн сөрөг талыг бичнэ
5 – кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.
A, B - зураас
E буюу U - хонхор
S -зэв
Y - цоорхой
W, P – будаг ховхорсон
X – солих шаардлагатай эд анги
XX – солигдсон эд анги
Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.
6. дугуйны техникийн байдал

1 – энэ хэсэгт тухайн автомашины худалдагдсан багцын бүлгийг оруулна. Японд автомашиныг бүлгээр худалддаг. Жишээ нь “нэг эзэмшигчтэй”, “устгах шаардлагатай”, “сэргээсэн” гэх мэт. Энд "рабито майка" – гэсэн байна. Японд хямд үнэтэй, хурдан борлогддог, техникийн хувьд сайнаараа машиныг ингэж нэрлэдэг.
2 –車両No(шярёо) машины улсын бүртгэлийн дугаар
3 –車体番号(шятайбангоо) кузовын дугаар



Автомашины ерөнхий зэрэглэл
Зэрэглэл Автомашины зэрэглэлийн үзүүлэлт
5 3 хүртэл жил ашигласан, засварт орж байгаагүй бараг шинэ машин.
4.5 Зураасгүй, будаж байгаагүй, сайн машин
4 Бага зэрэг зураастай сайн машин
3.5 Илэрхий ажиглагдах зураас, хонхорхойтой дундаж чанарын машин
3 Гүн зураас, хонхорхойтой, гандсан, өнгө зөрсөн будагтай машин
RA Бага хэмжээний осолд орж байсан. Стандартын түвшинд засагдсан
R/A/0 Осолд орж зарим эд ангиудыг сольж засварласан
*** Осолд ороод засагдаагүй, эсвэл хөдөлгүүр гэмтэлтэй


Бүхээгийн байдал
A Бараг шинэ Сонго
B Цэвэрхэн. Эвдэрсэн, дутуу эд анги байхгүй Сонго
C Бага зэрэг эвдрэлтэй. Цэвэрлээгүй Сонго
D Заваан, эвдрэлтэй Бүү сонго


Аукционы тэмдэглэлийн тайлбар
A1 Жижиг зураас Сонго
A2 Дунд зэргийн зураас Сонго
A3 Том зураас Бүү сонго
U(B)1 Жижиг хонхорхой Сонго
U(B)2 Дунд зэрэг хонхорхой Сонго
U(B)3 Том хонхорхой Бүү сонго
AU(AB)1 Жижиг зураас хонхорхой Сонго
AU(AB)2 Дундаж зураас хонхорхой Сонго
AU(AB)3 Том зураас хонхорхой Бүү сонго
W1 Бага зэрэг зураастай Сонго
W2 Дунд зэрэг зураастай Сонго
W3 Их хэмжээний зураастай Бүү сонго
P1 Толбо, халцархай жижиг Сонго
P2 Толбо, халцархай дунд Сонго
P3 Толбо, халцархай том Бүү сонго
X Солих Бүү сонго
XX Сольсон Сонго
S Зэв Сонго
X1 Нүүрий шил бага зэрэг сэвтэй. /1см орчим/ Сонго
R Салхины шил сольсон Бүү сонго
RX Салхины шил сольсон /засварлах шаардлагатай/ Бүү сонго
X Салхины шил хагархай Бүү сонго

No comments:

Post a Comment

Асууж тодруулах зүйл байвал үлдээнэ үү!